
Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ жил 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснээс 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр шалгарууллаа. Улсын аваргууд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр-Цагаан сарын өмнө шагналаа гардах юм.
♦ Улсын аварга саальчин ♦
◊ Архангай аймаг
- Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн саальчин Шажинбатын Энхтуяа;
◊ Баянхонгор аймаг
- Өлзийт сумын Ёлын ам багийн саальчин Адъяагийн Эрдэнэбилэг,
- Баянлиг сумын 5 дугаар багийн саальчин Түндэвийн Оргил;
◊ Булган аймаг
- Орхон сумын Бүхт багийн саальчин Данзангийн Түмэнжаргал;
◊ Өвөрхангай аймаг
- Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн саальчин Сандуйжавын Оюунчимэг;
◊ Завхан аймаг
- Алдархаан сумын Өгөөмөр багийн саальчин Цэвээнжавын Ганхүү;
◊ Хөвсгөл аймаг
- Улаан-Уул сумын Соёо багийн саальчин Мотоорын Баянжаргал,
- Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн саальчин Шархүүгийн Гэрэлчулуун,
- Их-Уул сумын Асгат багийн саальчин Шагдарсүрэнгийн Бадрал
♦ Улсын аварга фермер ♦
◊ Төв аймаг
- Борнуур сумын Нарт багийн фермер Нэмэхийн Наранбаатар,
◊ Сэлэнгэ аймаг
- Мандал сумын Хэрх багийн фермер Дашнямын Отгонбаяр;
◊ Улаанбаатар хот
- Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Очирбатын Дашрэнцэндорж;
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Тайшир-Өргөө” ХХК
"Улсын аварга саальчин", "Улсын аварга фермер"-ийг шалгарууллаа | ||
Үзсэн: 1273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.