Шууд Chart

Сургууль, цэцэрлэгүүдийг нэг ижил загвараар барьдаг болно

2018-02-01 06:40:05

Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас адилхан хүчин чадалтай сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, эрүүл мэндийн төвийн барилгыг нэг ижил маягийн зургаар барихыг Төсвийн бүх ерөнхийлөн захирагчид Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов.

  Энэ нь ижил хүчин чадалтай нэг сургуулийн барилга барихад шаардагдах хөрөнгө аймаг бүрт харилцан адилгүй, хэт зөрүүтэй байдаг зохисгүй байдлыг халах зорилготой юм.

Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх 636 төслийн 275 нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт, 50 нь эрүүл мэнд, үлдсэн нь дэд бүтэц болон бусад салбарт байна.


Сургууль, цэцэрлэгүүдийг нэг ижил загвараар барьдаг болно  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй