
Дэлхий нийтээрээ хүний эрхийг өнгөрсөн өдрүүдэд тэмдэглэлээ. БНСУ-ын хоёр иргэн Хүний эрхийн өдөр олонд хандан хэвлэлийн мэдэгдэл хийлээ. Тэд өөрсдийгөө ижил хүйстэн гэдгээ өнөөдрийн хүртэл хэнээс ч айж нууж байсангүй гэдгээ онцлон тэмдэглэсэн юм. Өөрийнх нь улсад ижил хүйстэн иргэдийг гэрлэхийг хуулиар зөвшөөрөөгүй учир хосууд амьдарч буй Содэмүн дүүргийнхээ захиргаанд гэрлэлтээ батлуулахыг хүссэн өргөдлөө гаргажээ. Ким Жугуангсү нь кино найруулагч бөгөөд түүний сүйт залууг Ким Синг Хуа гэдэг аж. Тэд энэ байдлаараа Солонгос Улсынхаа хамгийн анхны нээлттэй гэр бүл юм.

Дашрамд өгүүлэхэд энэ хоёроос өмнө БНСУ-ын хос ижил хүйстэн залуус 2004 онд Сөүл хотын Ынлёнггү дүүргийнхээ захиргаанд гэрлэлтээ батлуулахаар мөн хандаж байжээ.
Ижил хүйстэн залуус гэрлэлтээ батлуулахаар ханджээ | ||
Үзсэн: 1731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.