Шууд Chart

Өвс, тэжээл хүлээлгэж өглөө

2018-02-07 15:48:44

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг дарга, Онцгой байдлын албаны дарга нарт 160 тонн өвс, 200 тонн тэжээл хүлээлгэж өглөө.

Цаг хатуурч, өвөлжилт хүндэрч буй орон нутагт Монгол Улсын Засгийн газраас өвс, тэжээлийн тусламж үзүүлж байгаа. Өвсийг үнэ төлбөргүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох юм. Малчдын гар дээр очих өвс, тэжээлийн хуваарилалтыг тухайн аймаг орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын албаны төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн шийдвэрлэх юм.




Өвс, тэжээл хүлээлгэж өглөө  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй