
Хүний биед байгаа хүнд металь, элементүүдийг тодорхойлдог "Хүний экологийн төв лаборатори"-той боллоо. Тус лаборатори нь хүний бие дэх хорт хавдрын эсийг дэмжиж ургуулдаг хар тугалга, зэс зэрэг хүнд металийн элементүүдийг нарийн судалж шинжилдэг байна.
Эхний ээлжинд хүний үс, цус, шээсний нарийн шинжилгээг хийж тухайн хүнд элементүүдийг хэрхэн саармагжуулж биеэс гадагшуулж болохыг тогтоохоор зорьж байгаа юм. Үүний дараагаар хөрс, ус, агаарт байгаа хүнд металийн элементүүдийг судална гэж Орхон аймгийн Шинжлэх ухаан технологийн паркийн дэргэдэх "Хүний экологийн төв лаборатори"-ийн ерөнхий инженер н.Болортуул ярьж байна.
Мөн тус аймгийн иргэд, оршин суугчид Эрүүл мэндийн даатгалаараа тухайн лабораториор үйлчлүүлэх боломжтой юм.
"Хүний экологийн төв лаборатори"-той боллоо | ||
Үзсэн: 1592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.