Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2018-02-15 09:22:53

Монгол Улсын Засгийн газар 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

-   “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжив. “Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам”-ыг хавсралтаар баталлаа. 

-  Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, АМГТГ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй