
Засгийн газрын хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Хуралдаанаар:
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллах үед иргэд, байгууллагаас тавьсан санал, хүсэлтүүдийг судалж шийдвэрлэхээр болов. Хэрлэн, Баруун-Урт суманд ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулж зориулалтын автомашинтай болох, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн машин, Сүхбаатар аймгийн Хөгжим жүжгийн театрын барилгад их засвар хийж, техник, хэрэгслээ шинэчлэх хүсэлт гаргасан байна.
- Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан энэ сард Москва хотноо болох гэж байна. Хуралдаанаар худалдаа, эдийн засаг, тээвэр, бүс нутаг, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.