
АНУ хэтдээ Йеменьд үзүүлэх санхүүгийн тусламжаа хоёр дахин нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Ингэснээр энэ онд 70
орчим сая долларын тусламж үзүүлэх амлалт 150 орчим доллар болж өсөх юм байна. АНУ-ын зэвсэгт хүчний командлалын
тэргүүн Дэвид Петреус энэ тухай CNN агентлагт өгсөн ярилцлагадаа мэдээлжээ. Шинэ оны өмнөхөн Амстердамаас Детройтын чиглэлд нисч явсан онгоцыг дэлбэлэх оролдлого гарсны дараахнаас эхэлж Йеменийн аюулгүй байдалд ихээхэн анхаарах болсон юм. Петреус штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Майкл Маллены нэг адил Йеменьд Америкийн цэргийн
албан хаагчдыг илгээх саналыг эрс эсэргүүцэж буй юм байна. Йемень Америкийн хуурай замын цэргийн оролцооны эсрэг
байгаа нь маш тодорхой зүйл билээ. Тэднийг бид сонсох стой. Йемень асуудлаа өөрөө шийдвэрлэнэ гэсэн үг. Бид
Шинэ оны өмнөхөн Амстердамаас Детройтын чиглэлд нисч явсан онгоцыг дэлбэлэх оролдлого гарсны дараахнаас
эхэлж Йеменийн аюулгүй байдалд ихээхэн анхаарах болсон юм. Петреус штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн
Майкл Маллены нэг адил Йеменьд Америкийн цэргийн албан хаагчдыг илгээх саналыг эрс эсэргүүцэж буй юм байна.
“Йемень Америкийн хуурай замын цэргийн оролцооны эсрэг байгаа нь маш тодорхой зүйл билээ. Тэднийг бид сонсох
ёстой. Йемень асуудлаа өөрөө шийдвэрлэнэ гэсэн үг. Бид тус улсад туслахыг хүсч байна. Бид тусламж үзүүлэх ёстой “
гэж генерал Петрэус хэлжээ. Тэрбээр бас Йемень улс АНУын хувьд терроризмын гол үүр уурхай байгаагүй, одоо ч тийм
байна гээд террористуудыг Пакистан-Афганы хилээс гадагш халиулахгүй байх нь чухал болохыг цохон тэмдэглэсэн
байна.
АНУ Йеменьд цэргээр бус, мөнгөөр туслахыг эрмэлзэж байна | ||
Үзсэн: 2021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.