Шууд Chart

Олон улсын нээлттэй засгийн түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2018-03-21 16:02:22

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Олон Улсын Нээлттэй Засгийн түншлэлийн Иргэний нийгмийн асуудал хариуцсан захирал Паул Массен болон НЗТ-ийн Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан зохицуулагч Шреяа Басу нарыг хүлээн авч уулзлаа. Нээлттэй засгийн түншлэлийн дэмжлэг үзүүлэх дэд хорооны мэргэжилтнүүд энэ сарын 19-23-нд Монгол Улсад ажиллаж байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр Монгол Улс дахь авлигын эсрэг үйл ажиллагаа, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, олборлох салбарын ил тод байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, туршлага, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгуулсан талаар мэдээлэл өгсөн юм.

Засгийн газар сахилга, дэг журмыг сайжруулан, хүнд суртал, авлигаас ангид байж, иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчлэх, хууль дээдлэхийг төрийн байгууллагын бүх шатанд шаардаж ажиллаж байгааг сайд Г.Занданшатар тэмдэглэв. Нээлттэй Засгийн Түншлэлийн гишүүн орон болсноор төрийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй болоxын зэрэгцээ, авилгатай тэмцэх томооxон ажлууд хэрэгжиж эхлэх боломжтойг  дэд хорооны мэргэжилтнүүд онцоллоо.


Олон улсын нээлттэй засгийн түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.24.xxx] 2018-03-22 05:18
TRAMP GLOBALCHILALIIG HALJ BAIGAA N MONGOLD NOLOOLNO

Бидэнтэй нэгдээрэй