Шууд Chart

Сүхбаатар дүүргийн шүүхээс Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо

2018-03-28 17:38:56

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг гүтгээгүй гэж үзсэн байна.

Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Үндсэн хуулийн цэцийн гишүүд өөрсдийгөө халдашгүй байдлаар хамгаалдаг. Цэц дотор гэмт хэрэгт удаа дараа холбогдсон нөхдүүд байна. Тухайлбал, Д.Сугар гэж ярьсан байдаг.

Иймээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нийтэлсэн: Г.Батзаяа

Сүхбаатар дүүргийн шүүхээс Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо  
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй