Шууд Chart

"MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл" төслийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулна

2018-03-30 08:00:00

Огноо: 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “VIII.5.3.2, МҮОНРТ-ийн MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл”

Тендер шалгаруулалтын дугаар: МҮОНРТ- VIII.5.3.2

“VIII.5.3.2, МҮОНРТ-ийн MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл”-ийн төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай  тендер ирүүлэхийг урьж байна.

- Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно.  

- Тендерийн баримт бичгийн төлбөрийг Төрийн  банкин дах МҮОНРТЕЛЕВИЗ-ийн 100 000 198 061 тоот дансанд төлсөн байна. 

- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын арифметик дундаж нь тендерт санал болгож байгаа үнийн дүнгээс багагүй байна.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  2015, 2016, 2017 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 5 жилийн хугацаанд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь 1 удаа нийлүүлсэн туршлагатай байна. /Гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ./
5. Тендерийн баталгааны дүн: 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөг

Тендерийн баталгааг баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна. Тендерийн баталгааны хугацаа 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал

Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14.30 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 дүгээр сарын 07-ны  өдрийн 15.00 цагт МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг
Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр
Харилцах утас: +(976) - (11)-327944-2211,
                       +(976) - (11)-70117004-2211,
Цахим хаяг:  www.mnb.mn, www.tender.gov.mn




Нийтэлсэн: MNB тендер

"MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл" төслийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 2654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
77777 [202.55.191.xxx] 2018-04-08 07:47
ТАНАЙХ ХАМГИЙН НААД ЗАХ НЬ ТЭР ЦАГИЙН ХҮРД НЭВТРҮҮЛЭГИЙНХЭЭ ДООГУУР УРСАН ЯВЬЖ БАЙГАА ЗАР МЭДЭЭ ШИГ ЮМ АА ЗӨВ БИЧИЖ БАЙГААЧ .. ӨДӨР БОЛГОН НЭГ АЛДАА БАЙХ ЮМ ...

Бидэнтэй нэгдээрэй