
Сагсан бөмбөгийн домогт тамирчин Майкл Жордан Чикагогийн ойролцоо байдаг харшаа дуудлага худалдаанд оруулсан боловч зарагдсангүй. Жордан энэ сууцаа зарахаар бараг 2 жил хөөцөлджээ. Тэрээр анх 2012 оны 2 сард сууцаа 29 сая ам.доллараар үнэлгээтэйгээр зах зээлд гаргасан ч энэ оны эхээр үнийг нь 8 сая ам.доллараар хямдруулсан байна. Харин өнгөрсөн Даваа гарагт Жордан өөрийн сууцаа 13 саяас эхэлж дуудахаар дуудлага худалдаанд оруулсан боловч ийм үнийг санал болгох хүн гараагүй ажээ. Энэ талаар түүний төлөөлөгч Эстни Портной мэдэгдсэн байна. Жордан энэхүү байшиндаа гэр бүлийн хамт бараг 20 жил амьдарчээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Майкл Жорданы байшинг хэн ч тоосонгүй | ||
Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.