Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

2018-04-05 09:16:01
Error loading player: No playable sources found

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргав. Үүнд,

-Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд гал гарсны улмаас түлэгдэж, гэмтэн эмчлүүлж буй хүмүүст зориулан Панкипсинтай тосон түрхлэгийг хүмүүнлэгийн тусламж болгон олгохоор боллоо.

-  “Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ”-ний 10 дахь заалтад “сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй” гэж нэмэв.

-  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл санаачилсан байна. Засгийн газрын хуралдаанаар үүнийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болов.

-  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцав. Явц удаашралтай болон эхлүүлээгүй байгаа бүх арга хэмжээг энэ онд багтаан хэрэгжүүлж дуусгахыг сайд нарт үүрэг болголоо.

-  “Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенци”-д Монгол Улс нэгдэн орохыг дэмжиж, конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Хүнс, хөдөө аж ахуйн Ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г соёрхон батлах тухай” хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-  Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.

-  Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт олголоо.


Засгийн газрын ээлжит хуралдаан болов  
Үзсэн: 1245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй