
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм зочныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын дарга рапорт өгч хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бинали Йылдырым нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ганцаарчилсан уулзалт хийлээ. Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ үргэлжилж байна.
БНТУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилж байна | ||
Үзсэн: 1754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.