Шууд Chart

Холестерин гэж юу вэ

2018-04-10 11:02:45

Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь холестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг.

Холестерин хаанаас үүсдэг вэ

Цусаар эргэлдэх холестерины тодорхой хэсгийг хоол хүнснээс авдаг ч хүний бие махбод нь өөрт шаардлагатай холестериныг нийлэгжүүлж байдаг онцлогтой.

Цусан дахь холестерины хэмжээ ихсэх нь ямар хор уршигтай вэ

Цусан дахь холестерины хэмжээ ихсэх нь судас хатуурлын гол шалтгаан болдог. Ингэснээр судасны бөглөрөл үүсч эд эрхтэнд очиж цусан хангамжийн дутагдлыг үүсгэдэг. Цусан дахь холестерины хэмжээ ихсэхэд ихэнх тохиолдолд ямар нэг зовиур илэдэггүй бөгөөд зөвхөн лабораторийн шинжээр илрэх боломжтой.

Ямар шалтгаанаар цусан дахь холестерины хэмжээ ихэсдэг вэ

Ханасан өөх тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх нь үндсэн шалтгаан болдог. Тослог ихтэй сүү, өрөм, хайлмаг, бяслаг, өөхтэй мах, цөцгийн тос, өндөгний шар, дотор мах, тосонд хайрсан хоол, нарийн боов, амьтны гаралтай өөх тосонд ихээр агуулагддаг. Ханасан өөх тосны оронд ханаагүй өөх тосыг хэрэглэвэл цусан дахь холестериныг  бууруулж чадна. Ханаагүй өөх тосоор баялаг хүнсний бүтээгдэхүүнд оливын тос, ургамлын тос, маргарин, загас, самар зэргийг нэрлэж болно. Түүнчлэн холестерины хэмжээ ихсэхэд удамшлын хүчин зүйл нөлөөтэй байдаг. Эдгээр хүмүүст хоолны хэв маягаас үл хамааран холестерины хэмжээ өндөр байдаг. Хэрэв та ханасан өөх тос багатай , эрүүл хоол хүнсийг хэрэглэж заншвал цусан дахь холестериныг хэвийн хэмжээнд барьж чадна. Зарим хүмүүс холестерин бууруулах эмийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг.

Цусан дахь холестерины хэмжээг хэвийн байлгахын тулд яах вэ

-    Өөхгүй махыг сонгож 7 хоногт 2 оос доошгүй удаа загас хэрэглэх.
-    Махны өөхийг, тахианы гадар хальс, арьсыг цэвэрлэж хэрэглэх
-    Тосыг нь ялгаж авсан цагаан идээ, тухайлбал: тараг аарц ааруул хэрэглэх
-    Ургамлын тос, оливын тос хэрэглэх
-    Нарийн боов, жигнэмэг, бялуу , хиам, зайдас, мөхөөлдөс зэргийг болж өгвөл хэрэглэхгүй байх
-    шарсан хайрсан хоол хэрэглэхээс татгалзах
-    Жимс жимсгэнэ, самар, хүнсний ногооны төрлийн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх.

Холестериныг хэрхэн үнэлдэг вэ

Венийн судсанд холестерины хэмжээг тодорхойлдог. Та шинжилгээ өгөхдөө өлөн байх шаардлагатай. Ингэснээр шинжилгээний үр дүн бодитой гарна.

Холестерины хэвийн хэмжээ хэд байдаг вэ

Хэвийн – 5.2мк.мольл хүртэл байх
Бага зэрэг их – 5.2-6.76мк.мольл  хүртэл байх
Их хэмжээгээр ихсэх- 6.76мк.мольл-ээс дээш байх


Холестерин гэж юу вэ  
Үзсэн: 20030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй