Шууд Chart

Дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая хүний амийг авардаг

2018-04-10 11:07:49

Монгол Улсын хэмжээнд халдварт өвчний эсрэг зарим вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлснээс хойш цагаан цэцэг, халдварт саа өвчин устаж, сахуу, татран, хөхүүл ханиад өвчний тохиолдол сүүлийн 10 жил бүртгэгдээгүй байна. Улмаар гахайн хавдрын өвчлөл хоёр дахин, улаанууд, хепатит А вирусын өвчлөл 20 дахин буурсан, 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хепатит В вирусын гадаргуугын антиген тээгчийн эзлэх хувь 0.53 хувьд хүрсэн, 2001 оноос улаанбурханы өвчлөл эрс буурч, 2011-2015 онд уг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.

Мөн улсын хэмжээнд хийгдэж буй товлолын бүх вакцин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн, аюулгүй, хадгалах /сэрүүн, харанхуй газар, +2ºС–+8ºС-д хөргөгчид/, тээвэрлэх стандартыг /+2ºС–+8ºС, хөлдөөж болохгүй/ бүрэн хангасан байдаг гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэв.


Дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая хүний амийг авардаг  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй