
Үндэсний статистикийн газраас Монгол улсын 2018 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд 18556 эх амаржиж, 18671 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2014 (12.2%)-өөр, амьд төрсөн хүүхэд 2029 (12.2%)-өөр тус тус нэмэгдсэн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний улиралд 9591 болж, өмнөх оны мөн үеэс 1948 (16.9%)-аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 997 (55.9%)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 979 (30.7%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 75 (16.4%)-аар, трихомониазаар өвчлөгчид 155 (12.1%)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 44 (4.9%)-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин цусан суулгаар өвчлөгчид 355 (81.6%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 72 (4.7%)-оор өссөн байна.
Улаанбаатар хотод 2018 оны гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 255 болсон байна.
Халдварт өвчин 16.9 хувиар буурчээ | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.