Шууд Chart

Бруцеллёз өвчний эмнэлзүйн шинж тэмдэг

2018-04-16 11:15:30

Халдвар авсан эхэн үед онцгой шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ огцом халуурах байдлаар хурц илэрч болно. Ерөнхийдөө халдвар авснаас хойш 7-21 хоног далд үе байдаг. Тэгээд халуурах, ядрах, бие сульдах, сэтгэл санаа хямрах хөлрөх зэрэг шинжүүд гарч аажимаар үе мөч нуруу өвдөх биеэр жижиг тууралт гарах зэргээр даамжирна. Хамгийн түрүүнд үе мөч тэр дотроо том үеүүдийг гэмтээх учир өвдөг, тохой бугуйн үеүүд хавдаж мурийн сүүлдээ хөдөлмөрийн чадваргүй болгодог.

Бруцеллёз өвчин нь нурууны үе, бөөр, элэг, зүрх умай, өндгөвчийг ч гэмтээдэг, Ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамаалалын дэглэмийг сайн сахиж байвал бруцеллёзоор өвчлөхгүй, өвдсөн ч хөнгөн байдлаар тусаад эмчилгээ авах нь үр дүнтэй. Бруцеллёз архагших нь элбэг бөгөөд байнгын хяналтад байж, эмчилгээгээ тогтмол хийхгүй бол бүх эрхтэн системийг гэмдээдэг аюултай өвчин юм. 
Мэдээ бэлтгэсэн:Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтанзул


Бруцеллёз өвчний эмнэлзүйн шинж тэмдэг  
Үзсэн: 2913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй