Шууд Chart

Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзий сумдыг шилэн кабельд холбоно

2018-04-18 12:45:22

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Өмнөговь, Дундговь аймагт энэ 12-14-нд ажилласан томилолтын мөрөөр дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

-Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ашиглагдахгүй байгаа хуучин барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх,

-Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзий сумдыг шилэн кабельд холбох арга хэмжээ авч ажиллах,

-Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын тавьсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн болон нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тодорхой хувийг орон нутагт хуваарилах, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх шилжүүлгийн хэмжээг бууруулах” зэрэг саналыг судалж, шийдвэрлэх,

-Дундговь аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотын Монгол эмнэлгийн хорооны салбар эмнэлгийг байгуулах саналыг судалж хариу өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн автомашин, зарим шаардлагатай тоног төхөөрөмж олгох,

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах зардал болон тус шинээр барих хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт оруулж шийдвэрлүүлэх

-Дундговь аймгийн төвд 2010 оноос эхлэн шинээр баригдаж байгаад орхигдсон аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг дахин эхлүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах эсэх асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.  


Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзий сумдыг шилэн кабельд холбоно  
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй