Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2018-05-06 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 6. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 21. Адъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, pургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр.

                          Барилдлага: Түлэх
                          Шүтэн барилдлага
: Төрөхүй
                          Суудал:
Мод

Билгийн тооллын 21, Элдэв тэнгэртэн одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та дэлгүүр хэсч байхдаа том худалдан авалт хийн, өөртөө санхүүгийн асуудал нэмж магад. Үүнээс болж ааш зан тань тийм ч сайн биш байж магадгүй. Сэтгэл санааны хувьд таагүй байгаа бол амьсгалын дасгал хийх нь хамгийн сайн арга. Чимээгүй суухад жаахан ч гэсэн цаг зарцуулж амарч ав. Мөн арилжаа наймааны асуудалд суралцах хэрэгтэй байна.


ҮХЭР (4/20-5/20)

Ямар нэгэн зүйлийг дуусгах эцсийн хугацаа алдаа дутагдал төлөвлөгдөөгүй уулзалт зэргээс хамааралгүйгээр тайван байж чадвал та ажилдаа амжилт гарган өөр бас бус зүйлсийг олж авч ч болно. Та болон таны найз эсвэл ажлын хамтрагчийн тань хооронд романтик харилцаа үүсч магадгүй. Эхэн үедээ танд эвгүй санагдаж байсан ч, үйл явдлыг түргэсгэх гэсний хэрэггүй. Хайрын цэцэг өөрөө хүссэн үедээ л дэлбээлдэг юм.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Од эрхэсийн нөлөөгөөр танд өглөө босох хэцүү байхын зэрэгцээ толгой тань өвдөж мөн урьдынхаасаа илүү хачин байгаагаа та мэдрэх болно. Та хувийн харилцаа холбоо нь материаллаг эх үүсвэрээс илүү чухал гэдгийг ойлгох болно. Танд ердийнхөөс илүү гүн гүнзгий утгатай хариулт, эсвэл илүү хүчтэй харилцаа дутагдаж байж магадгүй. Хэрэв тийм бол та сэтгэлийг тань ойлгож чадах хүнтэй дотно харилцаа тогтоох хэрэгтэй. Хайрттайгаа өөрийн аз жаргалаа хуваалцах бололтой.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амралтын өдөр учраас сайн амарч авах хэрэгтэй. Энэ нь таны ажлын үр дүнг дээшлүүлэхэд нөлөөлнө. Гэр бүлийнхэн болон хайрттайгаа хамт өглөөний хоолоо идвэл тухайн өдөр тааламжтай эхэлнэ. Санаандгүй нөхөрлөл дотно харилцаа үүсгэнэ. Хэрэв хэн нэгэн хүн таны хүч чадал энерги сайхан харилцаа, итгэлийг бууруулж байгаа бол тэр хүнийг та өөрийн нөхөрлөлийн тойргоосоо гаргахад тохиромжтой цаг үе юм. Гэхдээ яаруу зангаасаа болон хайнга шийдвэр гаргасны хэрэггүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Танд татгалзахын аргагүй сайхан санал тавих боловч өөрт чинь боломж байгаа эсэхийг бодож үзээрэй. Магадгүй та хууртаж, өөрөө оролдоод үзсэн үү гэж асуу. Өнөөдөр хоолны дэглэмдээ бас анхаараарай. Ядарсан юм шиг мэдрэгдэж байвал идэж буй хоолондоо анхаарах цаг болсон гэсэн үг. Олон төрлийн амин дэм хэрэглэж эхэл. Өдөр бүр дасгал хийх, эсвэл явган алхахад цаг гарга. Хүн зөв газраа зөв цагт байх нь амжилтын үндэс гэдгийг санахад илүүдэхгүй.


ОХИН (8/23-9/22)

Шинэ болон сонирхолтой зүйл хийж сурахын тулд нийгмийн идэвхитэй байж аливаа үйл ажиллагаанд оролц. Энэ нь танилын сүлжээгээ өргөтгөх бас нэг боломж юм. Зарим охиныхон сурч мэдэх туршлага болдог өөр өөр төрлийн ёс заншилтай газар руу явах бололтой. Хэрвээ та ирээдүйн боловсролын талаар сонирхож байгаа бол интернетээр хэсч өөртөө хамгийн сайн тохирох сургалтыг хайж болох юм. Амралт нь одоогийн сэтгэлийн түгшүүрийг мартуулах болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өөрийн таньж мэдэхгүй газарт байх, харанхуй гудамжаар ганцаараа алхахаас болгоомжил. Мөн хоолны дэглэмээсээ болгоомжлох хэрэгтэй. Энэ цаг үед массаж хийлгэн, гоо сайхны эмчилгээнд явж өөртөө шинэ хувцас худалдан авч өөрийгөө тордоход хамгийн тохиромжтой цаг юм. Тиймээс та хүн болгонд сайхан мэдээ хүсэхийн зэрэгцээ, ярьж эхлэхээсээ өмнө төлөвлөгөөнүүдээ хийхээр оролдох нь ухаалаг сонголт юм.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хайртай хоёрын хооронд гүн гүнзгий, гэнэтийн зүйл тохиолдоно. Иймд та хэцүү асуудалтай тулгарч магад. Хэдийгээр хэцүү ямар нэгэн асуудал гарсан ч сөрөг хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Харин оронд нь ирэх долоо хоногийнхоо ажлыг төлөвлөж, үр дүнд нь анхаар. Гэр орныхоо шинэ өнгө төрхөнд анхаарал тавь. Магадгүй тэгвэл ямар нэгэн асуудлаас хол байна. Найдваргүй бизнесийн харилцаанаас зайлсхий.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр уур амьсгал хүндхэн байх тул унтаж амрахад аль болох их цагийг зарцуул. Таны биеийн тамир тэнхээ хязгаарлагдмал санагдана. Биеийн хүчний ядаргаатай ажлыг багасган ажлаа цоглог хий. Хөрөнгө оруулалтын боломж танаас ухаалаг байдлыг шаардана. Ухаалаг байж мэргэжлийн зөвлөгөө авбал таныг зөв чиглүүлж өгнө. Өнгөрсөн явдлууд одоотой холбоотой болвол харилцаанд бага зэрэг сэтгэл дундуур байна. Хүмүүсийг өөртөө ойртуулж зоригжуулж, нийгмийн өмнө хариуцлагатай байна.


МАТАР (12/22-1/19)

Зөн билэг одоо нэмэгдсээр байна. Боломжийг бүү алд. Тиймээс ажлаа эмх цэгцэнд нь оруулж хаанаас эхлэхээ шийд. Өөрийгөө дахин хар. Мөн бусдын асуудалд оролцоод дэмий. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөрт байгаа бөгөөд бусад хүмүүс үүнийг чинь өндрөөр үнэлэх болно. Ургуулан бодсон мөрөөдлүүд чинь амьдралаа шинээр эхлэхэд чинь тус болно. Массаж, гоо сайхны эмчилгээнд орж, сэтгэлээ сэргээх нь стрессээ тайлах сайхан арга юм. Чимээ шуугиантай шөнийн клуб руу явахаар шийдсэн бол итгэлтэй гэсэн найзуудаа л дууд.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр од гарагс эерэг давхацсанаар маш үр бүтээлтэй тааламжтай өдөр болно. Бизнесийн төлөвлөгөө зохио. Өөрөөсөө дээд албан тушаалын хүмүүсээс зөвлөгөө хүсэхээс бүү эргэлз. Зарим хүмүүс хамтрагчийнхаа төрөл садан болон найз нөхдөөс гайхамшигтай ажлын санал хүлээн авч магадгүй. Хэдий тийм ч мөнгөний асуудал дээр та сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байж магадгүй. Чөлөөт цагаа үр бүтээлтэй, махруу өнгөрөөх нь танд бусдаас түрүүлэх боломж олгох энгийн арга байх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Дотно хүнтэйгээ холбоо тогтоож хайр сэтгэлээ бэхжүүл. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалж сурвал хожим нь та уураа барах хэрэггүй болно. Төрөл садны хүнийхээ асуудлыг шийдэж өгөх нь зөвхөн тэр хүнд ч биш, танд ч бас тус болох юм. Хэрэв таниас тусламж хүсвэл дуртайяа зөвшөөр. Хуучнаасаа салж чадахгүй байгаа бол салхинд гарахыг зөвлөе. Та бүх хэрэгтэй хэрэггүй зүйлсээ авч явж чадахгүй байж алийг нь хаяхаа бас шийдэж чадахгүй байна.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 3180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй