Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул сумын ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Тус ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар захиалан хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр "Мөнх ногоон жодоо" ХХК, "Мөнх ногоон ой" ХХК ажиллаж байна.
Ажлын явцад Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн анги, Байгаль орчны хяналтын улсын байцаагч болон байгаль хамгаалагчид газар дээр нь хяналт тавин ажиллаж, төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын чанар, биологийн бэлдмэлийн хэрэглээнд тогтмол хяналт тавьж байна.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээ нь ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, мод, сөөгийг хөнөөлт шавжийн олшролоос хамгаалах, ойн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн чухал ажил гэж Ойн газраас мэдээллээ.


| Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.