
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" хэмээн зарласан.
Энэ хүрээнд өнгөрөгч 2017 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар “Нэг иргэн нэг мод” аяныг өрнүүлсэн. Тус аянд төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагууд нэгдэн Дархан сумын наймдугаар багийн 2.7 га талбайд 9400 гаруй мод тарьсан. Тус талбайд байгууллагууд хэсэг, хэсэг газар хуваарилан авч, өөрсдийн төгөл байгуулсан.
Тарьсан модны арчилгаа, ургаж буй явцтай аймгийн Засаг дарга С.Насанбат танилцсан байна. Нийт тарьсан модны 80 хувь нь сайн ургасан учраас үлдсэн 20 хувь буюу нутагшиж чадаагүй, дутуу таригдсан модыг нөхөн тарих ажлыг энэ жил мод тарих үндэсний өдрөөр зохион явуулахаар болжээ.
Мөн энэхүү газарт 3.5 метр өргөнтэй, 200 метрийн урттай, 0.05 мм өргөнтэй замыг “Дархан Азза” ТӨХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжин өөрсдийн хөрөнгөөр хийж өгөхөөр болжээ. Түүнчлэн энэхүү зураглалын дагуу иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлж, зугаалах боломжийг нэмэгдүүлсэн явган хүний зам, тохижилтын ажлыг хийхэд шаардлагатай материалыг “Өсөх урам” ХХК, “Дэбүт”ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өгөх юм байна.
"Бүх нийтийн мод тарих өдөр"-өөр өнгөрсөн жил тарьсан модны нөхөн тарилт, тохижилтыг хийнэ | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.