Шууд Chart

Барилгын өргөтгөлийн хэсэгт гарсан галыг бүрэн унтраажээ

2025-06-08 09:45:12

Баянзүрх дүүргийн 41 дүгээр  хороонд барилгын хашаанд бодис шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 14:29 цагт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг шатаж байсан.

Нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж галын тархалтыг 15:27 цагт зогсоон, 16:32 цагт галыг  бүрэн унтраажээ


Барилгын өргөтгөлийн хэсэгт гарсан галыг бүрэн унтраажээ  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй