
Монгол Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 112 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ний бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат,"Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Залуу Ноёд ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Хатант Интернэшнл ХХК, УСУГ, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын начин Э.Мөнхжаргал нар шалгарлаа.
Долоод аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Батдорж, аймгийн арслан М.Цэрэн нар үлдсэн байна.
Хэнтий аймгийн Дархан сумын нэрэмжит барилдаанд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлжээ | ||
Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.