Шууд Chart

Шилдэг хүүхдүүд хүмүүнлэгийн өдрөөр шагналаа гардлаа

2018-05-09 15:56:57

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн аюул дэлхий дахинд” зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд 13 дахь жилдээ зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулт үзэгдэл, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнээс  үүдэлтэй хор уршиг, хохирлыг ойлгуулан таниулах, Улаан загалмай, Даатгалын байгууллагуудын үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлах зорилготой тус уралдаанд 480 гаруй бүтээл ирсэн байна.  Эдгээр бүтээлээс шилдэг 26 сурагчийн зохион бичлэгийг шалгаруулан Олон улсын хүмүүнлэгийн өдрөөр шагналыг нь гардууллаа.

Сурагчид болзошгүй гамшгийн талаар судалж, зохион бичлэгийн уралдаанд оролцсоны үр дүнд гамшгийн тухай ойлголт, мэдлэгээ дээшлүүлж, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах арга ухаанд суралцлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Шилдэг хүүхдүүд хүмүүнлэгийн өдрөөр шагналаа гардлаа  
Үзсэн: 1725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй