
С.ТУУЛ
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн өчигдөр УИХ дахь бүлгүүдэд төслөө танилцуулж, саналыг нь сонсчээ. Д.Лүндээжанцангийн ахалсан уг Ажлын хэсэг найман чиглэлээр үзэл баримтлал боловсруулсан юм байна. АН-ынхан үүнээс нь бүртгэл, сонгууль зохион байгуулах, маргаан шийдвэрлэх, СЕХ-той холбоотой зарчмыг дэмжжээ.
Мөн үдээс өмнө хуралдахдаа УИХ-ын болон Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр “тулж ажиллаж”, нэлээд нухацтай хэлэлцсэн байна. 23 гишүүн хуралдаанд оролцож, бүгд л саналаа хэлсэн аж. Тэдний олонх нь мажоритари системийн 26, 76 тойрогтой хувилбарын аль аль нь болохгүй байна гэдэгтэй санал нэгджээ. Гэхдээ тэр өөрчлөлт нь 100 хувь пропорциональ тогтолцоо биш гэнэ. Ажлын хэсгийнхэн хоёр бүлгийн саналыг тусгаад төслөө УИХ-д өргөн барих юм байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ.
Улсын их хурал | ||
Үзсэн: 1861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.