Шууд Chart

Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаж байна

2018-05-16 07:48:02

Огноо: 2018 оны 05 сарын 16

Урилгын дугаар: №2018-А/72

МҮОНРТ-ийн  Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (УСНББОУС), Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС), Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС), Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн яам болон холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам, зааврыг үндэс болгож МҮОНРТ-ын  нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэхэд хэрэглэх зарчим, горимыг тогтоож өгөхөд оршино.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх  чадвартайг нотлох доорхи мэдээллийг ирүүлнэ. Үүнд

- Аж ахуйн  нэгж, байгууллагын улсын бүртгэлийн  болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн  гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан байх.
- Аж ахуйн нэгж,  байгууллагын товч танилцуулга
- Аж ахуйн нэгж, байгууллагын аудитлагдсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх /2016,2017 он/
- Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын сүүлийн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл ирүүлэх / Гэрээ болон дүгнэсэн актын хуулбар ирүүлэх/
- Татвар, НД-ын байгууллагын өр төлбөргүй талаархи тодорхойлолт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
- Зөвлөх нь тухайн чиглэлээр болон хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэн, УСНББОУС, НББОУС, болон СТОУС -ын талаар мэдлэг бүхий хүний нөөцтэй болохоо танилцуулсан ажилтаны мэдээлэл ирүүлсэн байна.
- Байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн талаар шинэлэг санал, зөвлөмж ирүүлэх.

Тус байгууллага нь ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаварыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж байгууллагын цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 5 дугаар сарын 16-наас 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажлын цагаар авч  болох бөгөөд  мэдүүлгээ  2018 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх  хаягаар  ирүүлнэ  үү.

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр 4-р давхар санхүүгийн алба
Утас:  70117004-2211

Нийтэлсэн: MNB тендер

Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаж байна  
Үзсэн: 1599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй