Шууд Chart

Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа

2018-05-19 13:31:02

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзав. Гамшгаас урьдчилан сэргийлэх, учирсан гамшигтай тэмцэх чиглэлээр манай хоёр орны  хамтын ажиллагааны туршлага өргөжин тэлж буйг цаашид хэрхэн урт хугацаанд тогтвортой үргэлжүүлэх  талаар ярилцлаа.

Франц Улсаас манай орны Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх нисдэг тэрэгний флот байгуулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Төслийн ажлыг бүх талаар дэмжиж өгөхийг Элчин сайд Ерөнхий сайдаас хүслээ. 

Шадар сайдаас дэлгэрэнгүй мэдээлэл авч танилцсан. Онцгой байдлын асуудал хариуцсан болон шадар сайдаар ажиллаж байсан хүний хувьд Онцгой байдлын салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэх саналыг талархан хүлээн авч байна гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ.

Өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг Францаас Монголд экспортлох тухай аж ахуйн нэгж хооронд зургаан жилийн өмнө хийгдсэн гэрээний хэрэгжилтийг хангуулахад Эрүүл мэнд, ХХААХҮЯ-аар дамжуулан анхаарч ажиллана гэдэгт найдаж байна хэмээн Элчин сайд Элизабет Барсак хэллээ.


Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй