Шууд Chart

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина

2018-05-23 13:50:48

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан “Зүүнбаян төмөр зам” компани байгуулж, 51-ээс доошгүй хувийг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид эзэмшүүлэх болов.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр зам тавьснаар уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.

“Төмөр замтай болсноор илүү их ашигтай ажиллана, энэ хэрээр иргэдийн 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд орно” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина  
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй