Шууд Chart

Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө

2018-05-23 13:57:01

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүнд “H” /хувийн хэргээр зорчих гадаадын иргэнд олгодог/ ангиллын 90 хүртэл хоногийн нэг болон хоёр удаагийн визийг зөвшөөрөлгүй олгож байхаар боллоо.

Гадаадын хөрөнгө оруулагч, төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэд, гэр бүлийн гишүүн нь оршин суух тохиолдолд урьдчилан виз авахыг шаарддаг байсан. Шинэ журмаар үүнийг өөрчилж түр хугацаагаар ирсэн /жуулчин-J, бизнес –B, хувийн-H зэрэг ангиллаар/ бол оршин суух хүсэлтийг хянаж зөвшөөрөл олгож болохоор тусгажээ.

Гадаадын иргэн виз мэдүүлэхээс өмнө гурван сарын хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол виз олгодогггүй байсныг нэг сар болгосон байна. Мөн виз олгохоос татгалзсан хариу авсан тухайн иргэн 90 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргадаг байсныг ч 30 хоног болгон өөрчилжээ. Түр ирсэн хүн визээ сунгуулан зургаан сарын дараа дахин сунгуулах эрх үүсдэг байсныг 90 хоног болгосон. Гэхдээ энэ нь төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагын шугамаар ирсэн гадаадын иргэнд хамаарахгүй юм.

Гадаадын иргэн, уригч тал виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох, сунгуулах хүсэлтээ цахимаар мэдүүлэх боломжийг ч бүрдүүлсэн байна. Энэ бүхэн нь гадаадын хөрөнгө оруулагч, Монгол Улсын иргэнээс төрсөн болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд виз олгоход таатай нөхцөл бүрдүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, виз олгох нөхцлийг хөнгөвчлөх зорилготой юм.

Мөн хуралдаанаар “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ыг шинэчлэн баталлаа.


Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө  
Үзсэн: 3070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй