
Дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэнтэй холбогдуулан нийгмийн бүхий л түвшинд ихэр хүүхдийн талаарх халамжийн болон орон байрны асуудлыг иргэд олон нийт онлайн сүлжээгээр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэн, хэлэлцүүлэг өрнүүлсээр байна.
Төрөөс ихрүүдэд зориулан утаагүй орчинд шинэ байрыг оноос өмнө өгчихгүй юм байх даа гэсэн хандлага, хүлээлт нийгэмд хэдийн бий болжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өөр өөрсдийн биеэр биечлэн баяр хүргээгүй ч, төлөөллийн хүмүүсээ ихрүүд рүү явуулсаар.
Өнөөдөр гэхэд Ерөнхий сайдын эхнэр Х.Сэлэнгэ ихрүүдийг эргэж очиж, ээж аавд нь биечлэн баяр хүргэсэн байна. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “4 ихрийг мэндэлсний дараа гэргий маань очиж эргэсэн юм байна. Тэдэндээ эрүүл энхийг хүсье Монголын үрс маш олон болтугай” хэмээн жиргэжээ.
Ерөнхий сайдын эхнэр ихрүүдийг эргэжээ | ||
Үзсэн: 5930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.