Шууд Chart

1072 хувьцаагаа хадгалах уу, арилжаалах уу

2018-05-30 14:39:52

Иргэн та 158989 дугаар руу регистрийн дугаараа илгээж 1072 хувьцаатай эсэхээ шалгаарай

За шалгая. Оюутны төлбөрт өгөөгүй, 300 мянган төгрөгөөр арилжаалаагүй л бол 2014 оны дөрөвдүгээр сарын 12-ноос өмнө төрсөн бүх иргэний нэр дээр тоо ёсоороо бичээстэй л байгаа. Өмнө ч байж л байсан. Хэрэв энэ хувьцаа амилахгүй юм бол бид хичнээн шалгаад яах юм бэ. Ямар цонхны цаанаас чихэр горьдсон хүүхэд биш.  

Дэлхийд эхний 10-т ордог орд уурхайн хувьцаа эзэмшигч болж байгаа мэдээг Монголын 2 сая 500 мянга гаруй иргэн найман жилийн өмнө хүлээж авсан. Тэдний тун цөөхөн хувь нь улс төрийн сонгуулийн буянаар сургалтын төлбөр,  бэлэн мөнгө  болгоод амжсан. Хэрэв энэ хувьцаа цаашид яг өнгөрсөн 8 жил, хэрэгждэггүй 10-аад тогтоолтойгоо ижил бидний нэрний ард зүүдэл төдий явах аваас хэнд ашигтай, хэнд хохиролтой вэ.

Өнөөдөр олон нийтэд хариулт олоход амархан болж. Сонгууль дөхсөн  үед  хэнд эрх мэдэл байна,  тэд  сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, цаашлаад орон сууцны төлбөр гээд иргэд  юу л хүсч байна, түүгээр нь солилцох  тасалбар болгон  ашиглах сайхан боломж.  Угтаа  улстөрийн  намуудад  сонгогчийн  санал   авах  нэг дэгээ нь 1072 хувьцаа  хэвээр байх нь дамжиггүй.  Бас юм юмны зах зухыг гадарладаг,  улс төрд  мөр, нэрээ гаргах гэсэн  зарим нэг  нөхдөд   сайхан өгөөш болж  буй гэх олны  хардлагыг ч үгүйсгэх  аргагүй.  

Монгол Улсын Ерөнхийлөгч  “ЭТТ”-ийн  компанийн  иргэдийн эзэмшиж байгаа хувьцааг зарж, борлуулж, шилжүүлдэггүй, зөвхөн ноогдол ашиг хүртдэг  байхаар  санал гаргаж,  хуулийн  төсөл боловсруулахаа өнгөрсөн сард мэдэгдсэн. Стратегийн  орд  уурхай нь  ядуу ард түмнийх нь  балгаар  цөөнхийн  гарт  орох магадлалтай тул  сэргийлэх   арга  хэрэгтэй гэж  үзэж  байгаа нь  ганц Монгол Улсын Ерөнхийлөгч биш юм. Харин үүнд  мэргэжлийн хүмүүс судлаачид  өөр хариулт хэлэх юм билээ. Нэвтрүүлгийн төгсгөлд та сонсоно биз.   

Одоо харин  ирэх  тав, арван  жилд  1072  хувьцаанд хэдий хэмжээний  ноогдол ашиг    оногдох  бол  гэдэгт  зарим судлаачдын  тооцоогоор хариу өгье.     

12 тэрбум ширхэг  нэрлэсэн хувьцаатай ЭТТ компани   2017 оны ашиг болох  460 гаруй  тэрбум төгрөгөө  ноогдол ашиг байдлаар  хувиарласан  тохиолдолд нэг иргэнд 3000 төгрөг оногдож байгааг  компанийн удирдлагдууд  мэдэгдэж байв.       

Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатарын тооцоогоор дурдъя.  Эдийн засгийн  форум дээр тавьсан  түүний судалгааны энэ  илтгэл эрхгүй анхаарал татсан.   Ирэх оноос эхлээд  2025 он хүртэл  дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасаар  байх  тооцоог  ОУ-ын байгууллагууд гаргажээ. Түүн дээр тулгуурласан тооцоогоор өнөөдрийнх шиг  түүхий нүүрсээ  дөрвөн дугуйтаар   зөөсөн хэвээр  байвал  ирэх 10 жилд  ЭТТ компани 547 тэрбум төгрөгийн  алдагдал  хүлээж,  хувьцааны  ашиг нь  хасах  руу орох нь.  

Харин баяжуулах үйлдвэр, төмөр замаа барьсан тохиолдолд  жилд 1072 хувьцаанаас  359 000  мянган төгрөгийн ноогдол ашиг авах тооцоо гарчээ.  Ийм  хэмжээний  мөнгийг  11  жилийн туршид  жил тутам  авах тооцоо  гарсан байна.

 

Одоо харин  энэ тооцооллоо хаанахын ямар судалгаан дээр тулгуурлаж, ямар аргачлалаар хийснийг нь Л.Наранбаатараас тодруулъя.

Дээрх судалгааны дүнгээр Таван толгойн уурхайг төр өнөөдрийнх шиг ухаж зөөх байдлаар ашиглавал иргэд нь  хичнээн ч мянган хувьцаатай  байгаад, төр нь иргэддээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж  буй шиг  бүх хувьцаагаа  тараагаад ч нэмэргүй нь.   

Нөгөө талд “хувьцаа эзэмшигчид богино хугацааны мөнгөн  эргэлтийг  тооцдог болохоос  энэ  орд  миний насны өмч  гэж бодож авна гэвэл эндүүрэл” гэсэн “Эрдэнэс Монгол” компанийн Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О.Одбаярын үгийг энд  бас дамжуулмаар санагдлаа.

Одоо  тэгвэл “Эрдэнэс Таван толгой” компанийг үйл ажиллагааг  хэрхэн өргөжүүлж,  ашгийг нь өсгөхөөр  тооцож байгааг цөөн өгүүлбэрээр хэлье.  Засгийн газар Таван толгойн дэд бүтцийн төслүүдийг багцаар нь хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэж буй.  Жишээ нь, Таван толгойн дэд бүтцийн багц төслүүдээс Таван толгой-Цагаан дэл чиглэлийн хурдны авто зам, Таван толгой-Гашуунсухайтын давхар замыг үргэлжлүүлэх, төмөр замаа барих,  Таван толгой-Хангимандал чиглэлд авто замын чиглэл  гаргах зэрэг ажлын уралдаант шалгаруулалтыг хийж, шийдлүүдээ гаргаж эхэлсэн гэж Үндэсний хөгжлийн газар мэдэгдлээ. Таван толгой-Зүүнбаян-Сайншанд чиглэлийн хөндлөн, хэвтээ төмөр замын концессыг  үргэлжлүүлэхээр төлөвлөж буй. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг концессоор барихаар Засгийн газрын өнгөрсөн 7 хоногт гаргасн шийдвэр гаргасныг уншигчид мэдэж багйаа байх.   Одоо ЭТТ компанийн  хөгжлийн хэтийн төлвийг хэрхэн тооцоолж байгааг   тус компанийн толгой компани “Эрдэнэс Монгол”-ийн Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн  дэд захирал О.Одбаярын хариултаар хүргэе.

Одоо харин ЭТТ-ны хувьцааг Хөрөнгийн бирж дээр  арилжаалах, эс арилжаалахтай  холбоотой  мэргэжийн байгууллагын болоод  зарим судлаачдын байр суурийг  тайлбаргүй хүргэе.  МИУС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш П.Баянсан:

 

СЗХ-ны  Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн:

Яг адилхан Таван толгойн бүлэг ордоос нүүрс  олборлож, экспортлодог  жижиг  “Тавантолгой”  компани  өнгөрсөн  10  жилд хувьцаа  эзэмшигчиддээ  тогтмол ногдол ашиг тарааж,  хөрөнгө  оруулагчдыг татсаар ирсэн. “Таван толгой”  компанийн  хувьцааны үнэ ханшийг ажиглахад сүүлийн 10 жилд  нэгж хувьцааны ханш нь  900 төгрөгөөс  105 мянган төгрөгт хүрч хэлбэлзэж байжээ. Өчигдөр Монголын хөрөнгийн бирж дээр 10 040  орчим төгрөгт хэлбэлзэж байв. 

Төрөөс иргэдэд хувьцаагаар  дамжуулан эзэмшүүлчихсэн гээд байгаа  “Эрдэнэс Таван толгой”  компани  хаалттай  байснаараа   өнгөрсөн  10 жилд хэн  хожиж,  хожигдсоныг ийм байдлаар орон нутгийн  Таван толгой, эсвэл “Ухаа худаг” төсөл хэрэгжүүлэгчидтэй харьцуулаад тунгаачихад л   хариулт нь тодорхой болох болов уу. 

Хоёр сая 500 мянган  иргэний эзэмшиж байгаа ЭТТ компанийн хувьцаатай холбоотой зарим асуудлаас сөхөхөд ийм байна.

Шаардлагатай тоо баримт, бусад мэдээллийг өмнөх цуврал нийтлэлүүд болох “10 тогтоол дамнаж, 8 жил хүлээлгэсэн хувьцаа амилах уу”,  “Хонх нь дуугарахаар  дамар нь таг” зэрэг нийтлэлүүдээс авч болно.

Нийтэлсэн: Д.Даваадулам

1072 хувьцаагаа хадгалах уу, арилжаалах уу  
Үзсэн: 4162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-06-07 21:33
Zarmaar bain
Зочин [66.181.161.xxx] 2018-05-31 16:59
Heden onoos omno torson hvvhed awah yum be 12 yumu 14 on yumu helj tuslaach
Зочин [66.181.161.xxx] 2018-05-31 12:17
1072 huwitsaagaa amiluulah hetegtei ard tvmendee harin gadaad irgend xarj bolohgvi g l sain helj zuwluj hariutslaga tootsdog bwl zohino

Бидэнтэй нэгдээрэй