2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд Халх голын сав газраар, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгаар, 11, 12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 06, 09-нд ялимгүй цас, 12-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 06, 09, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 24-29 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 12, 13-нд хүйтний эрч нэмж чангарна.
| Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ | ||
| Үзсэн: 107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.