Шууд Chart

Ерөнхийлөгч бухимдав

2013-12-26 17:27:18

Г. Алтанхүү гэгчийн гарт амиа алдсан 21-хэн настай бүсгүй монгол хүн бүрийн сэтгэлийг шимшрүүлсэн. Гэтэл Шүүх эмнэлгийн шинжээчид талийгаачийн үхлийн бурууг хаа хамаагүй өвчинд тохож, хэргийн жинхэнэ эзэн ял зэмгүй өнгөрөхөөр болж хөөрхий бүсгүйн ясыг өндөлзүүлээд авсан.

Хэн ч харсан илэрхий энэ хэргийн үнэн мөнийг олохыг олон нийт шаардаж эхэлсэн ч Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт хариултыг төөрөлдүүлэв. Хүний эрх, үүрэг, хуулиар хамгаалагдсан амь насыг дураараа үгүй хийчихээд байхад ингэж аашилсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж бухимдаж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр “Зохих хүмүүст нягтлахыг санууллаа. Төрийг засъя, хүчирхийлэлийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү” гэж твиттер хуудастаа бичжээ.


Ерөнхийлөгч бухимдав  
Үзсэн: 2410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-12-26 20:38
үнэхээр бухимдах байтугай маш их жигших, дахиж ийм зүйл болгохгүй байх ёстой гэдэгтээ Ц.элбэгдоржтой санал нэг байна. Харин тэр төр мөрийг эсэргүүцэв үү гэх мэтээр өөрийгөө дөвийлгөх гэсэн чинь ноён е рөнхийлөгчөө огт таалагдсангүй.
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2013-12-26 20:09
toonii heleer heleech
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2013-12-26 20:08
kopernikuud bueu tsoonhuud demjigdsengui gej hi hi hi
103.26.194.xxx [103.26.193.xxx] 2013-12-26 19:14
sain bn
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-12-26 19:07
sain baina erunhiilugch uu ene met busarmag zuiltei buu evler

Бидэнтэй нэгдээрэй