Шууд Chart

Хэт авиа ялгаруулагч "Sonic Soak" төхөөрөмж хувцас болон хүнсний бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэдэг

2018-06-05 15:19:52

Аливаа эд юмсыг угааж цэвэрлэх арга технологи шинэчлэгдсээр байна. Хүн төрөлхтөн шингэн болон цэвэр усаар өмсөх хувцас, иддэг жимс, хүнсний ногоогоо угааж цэвэрлэн хэрэглэдэг байсан бол энэ арга барил хувьсан өөрчлөгдөх эхний алхам хийгдээд байна.

Хувцас болон хүнсний жимс ногоог багахан хэмжээний ус ашиглан хэт авиа ялгаруулагч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж болдог "Sonic Soak" төхөөрөмжийг та бүхэнд танилцуулж байна. 

Хүмүүс гэрээсээ хол аялал зугаалгаар явахдаа хөнгөн, авсаархан угаалгын машинаа авч явдаг. Энэ нь цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүйн ахуйн орчныг бүрдүүлэх үндэс суурь болдог. Тэгвэл цахилгаан эрчим хүчинд залгаж хэрэглэдэг хэзээ ч, хаана ч авч явах боломжтой бяцхан төхөөрөмж хэрэглээнд нэвтрээд буй нь энэ юм. 

Жимс хүнсний ногоо болон хувцсыг бага зэргийн устай саванд хийж, угаах, цэвэрлэх үйлдлийг төвөггүйхэн гүйцэтгэж байна. Хэт авиа ялгаруулагч төхөөрөмжтэй устай сав хүний гарын оролцоогүйгээр эд юмсыг бохироос нь салгадаг боллоо гэж ойлгож болно.

Ажиллах зарчим тун энгийн. Усан дотор үүсэх хэт авианы долгион эд юмсын гадаргуу дээр орших бохирдол, бактерийг цохин ул мөргүй алга болгоно. Элс шороо, будаг, тоосонцор, тос масло зэрэг ямар ч зүйлийг угаасан мэт цэвэрлэнэ. "Sonic Soak" хэрэгсэл нь хэт авианы, 10 х 3.5 см-ийн зэвэрдэггүй ган цилиндр радиаторыг өөртөө агуулдаг.

Аливаа зүйлсээ угааж эхлэхийн тулд эхлээд цахилгаанд холбон цагийг нь тохируулна. Ингэхийнхээ өмнө нь устай саваа газарт байрлуулаад хэрэгслүүдээ байршуулах хэрэгтэй. Энэхүү төхөөрөмж нь секундэд 50000 удаа хэт авианы чичиргээ ялгаруулдаг. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэт авиа ялгаруулагч "Sonic Soak" төхөөрөмж хувцас болон хүнсний бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэдэг   
Үзсэн: 1839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй