Шууд Chart

Германы оюутан ухаалаг гар утасны автоматаар дэлгэгддэг хамгаалалттай гэр бүтээжээ

2018-06-29 12:40:32

Ухаалаг гар утасны дагалдах хэрэгслүүдийг сонин, содон шийдэл хэлбэртэйгээр бүтээн худалдаанд гаргасаар байна. Саяхан ХБНГУ-ын нэгэн оюутан Филип Фрэнзэл ухаалаг гар утасны шинэ загварын гэрийг бүтээн танилцуулсан. Түүний бүтээсэн утасны гэр нь хамгаалалтын зориулалттай буюу газарт унахдаа хамгаалалтын хэсэг нь автоматаар дэлгэгддэг байдлаар бүтээгджээ.

Аливаа шинэ бүтээлийн санаа, шийдэл төрөн гарахдаа нийгмийн жижиг нэгжээс эхэлдэг. Германы оюутан, зохион бүтээгч залуугийн бүтээл ухаалаг гар утасны дагалдах хэрэгслийн тоог нэгээр нэмлээ. Ухаалаг гар утас газарт унахдаа ихээхэн гэмтэж, эвдрэлтэй тулгардаг. Энэ нь өндөр үнэтэй засвар үйлчилгээ хийлгэхэд хүргэдэг. Тийм учраас эмзэг бүтээгдсэн гар утсыг хамгаалах зориулалтын гэрээр хангах хэрэгтэй.

Түүний бүтээсэн энэ гэрний хувьд гарнаас мултарч газарт унахдаа автоматаар нэмэлт хамгаалалтын далавч гарч ирдэг. Ямар ч өндрөөс, ямар ч хүчтэй унасан гар утсанд үл нөлөөлнө. Зохион бүтээгч Филип Фрэнзэл энэ гэрийг бүтээх гэж дөрвөн жил гаруйн хугацааг зарцуулсан. Энэ хугацаанд ажиллагааны зарчим, үндсэн хэв шинж чанарыг нь сайжруулсаар өнөөдрийн энэ хэмжээнд нь хүргэжээ.

Тэрбээр энэ бүтээлээ бүгдийг 3D хэвлэгч төхөөрөмжөөр хэвлэн гаргаж авсан байна. Гар утасны гэрний дөрвөн булангаас уян хатан шинж чанартай богинохон хутганы үзүүр мэт сэрээ шиг зүйл гарч ирнэ. Дараа дараагийн шинэчлэлтүүдээ улам боловсронгуй болгох санааг шингээхийг зорьж байна. Одоо ухаалаг гар утсаа унаж эвдрэхээс хамгаалах бүрэн боломжтой болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы оюутан ухаалаг гар утасны автоматаар дэлгэгддэг хамгаалалттай гэр бүтээжээ   
Үзсэн: 2440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй