
Монгол Улс АНУ-аас 10 сая долларын буцалтгүй тусламж авах гэрээг хоёр тал үзэглэлээ. “Улс орнуудын ядуу, буурай иргэд санхүү, эдийн засгийн хямралд хэр их өртөж байна вэ гэдгийг харгалзан үзээд буцалтгүй тусламж үзүүлж байгаа” хэмээн АНУ-ын Монгол дахь Элчин сайд Жонатан С.Эдлтон тэмдэглэв. Энэ хөрөнгийг төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шууд төсөвт шилжүүлэх тухай Сангийн сайд С.Баярцогт онцолсон юм.
1991 оноос хойш АНУ манайд нийт 192 гаруй сая долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.
АНУ-аас 10 сая долларын буцалтгүй тусламж авлаа | ||
Үзсэн: 1759 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.