Шууд Chart

8 сард “ИПОТЕК - 2013” үзэсгэлэн гарна

2013-07-03 16:57:16

Монголын ногоон барилга консулаас “ИПОТЕК - 2013” шинэ орон сууцны үзэсгэлэнг 08 сарын 02-04 өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг өнгөрөгч сараас олгож эхэлсэнтэй холбоотойгоор байрны эрэлт эрс ихэссэн байна.
 
Тиймээс байр худалдан авах хүсэлтэй иргэдэд чанарын шаардлага хангасан баталгаатай орон сууцны тухай цэгцтэй зөв мэдээллийг нэгдсэн журмаар өгөх, улмаар ухаалаг худалдан авалтанд нөлөөлөх зорилгоор энэхүү үзэсгэлэг зохион байгуулахаар болсон байна.

8 сард “ИПОТЕК - 2013” үзэсгэлэн гарна  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй