Шууд Chart

Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна

2026-07-31 14:44:24

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар хийн түлшинд бүрэн шилжсэн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуульд ажиллалаа.

Тус сургууль нь 1,500 сурагчийн хүчин чадалтай бөгөөд өмнө нь нүүрсээр ажилладаг уурын зуухаар сургуулийн халаалтыг шийдвэрлэдэг байсан. Харин 2026–2027 оны халаалтын улирлаас тус сургуулийн уурын зуухыг LPG хийн түлшинд бүрэн шилжүүллээ. 

117 дугаар сургуульд суурилуулсан хийн бойлер нь Япон улсын “Rinnai” үйлдвэрийн өндөр үр ашигтай, хийн түлшний зарцуулалт багатай, бүрэн автомат ажиллагаатай систем юм. Тус бойлер нь үйлдвэрлэгчийн 10 жилийн баталгаат хугацаатай бөгөөд найдвартай ажиллагаа, эрчим хүчний хэмнэлтээрээ давуу талтай гэдгийг танилцуулав.

Түүнчлэн тус сургуулийн уурын зуухыг LPG хийн түлшинд шилжүүлснээр 1,800 айлын яндангаас ялгарахтай тэнцэх хэмжээний хорт утаа, агаар бохирдуулагч бодисын ялгарлыг бууруулах боломж бүрдэж, хотын агаарын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр болох юм.

Өмнө нь сурагчид сургуулийн автобусны буудлаас болон ойр орчмын хорооллоос сургууль руу нэвтрэхдээ нүүрс буулгах талбай, үнсний сав бүхий хэсгээр дамжин явдаг байсан бөгөөд үнс, тортогт бохирдон сургуулийн орчинд тоосжилт, бохирдол  үүсэх нөхцөл бүрддэг байв. Мөн нүүрсний үнс, тоосжилтын улмаас сургуулийн эргэн тойрон дахь айл өрхүүд орчны бохирдолд өртөж гадна сургуулийн анги танхимын цонхыг нээж агаар сэлгэхэд хүндрэлтэй байжээ.  Харин хийн түлшинд шилжсэнээр үнс, тортог үүсэхгүй болж, сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл  сайжирч, сурагчид болон багш, ажилтнууд  цэвэр, аюулгүй орчинд суралцах, ажиллах боломж бүрдэж байна.

 


Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй