Шууд Chart

Та дур мэдэн эм сонгож хэрэглэдэг бол...

2014-01-05 11:12:48

- Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх.
- Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх.

- Эмийг зөвхөн зааврын дагуу хэрэглэх.
- Ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.

- Антибиотикийг вирусаар үүсгэгдсэн жирийн ханиад, томуу болон суулгалтын үед хэрэглэхэд ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаарвал зохино.
- Бага насны хүүхдэд хүчтэй эм, антибиотикийг аль болох өгөхгүй байх.

- Парацитамол, фталазол, аналгин зэрэг орчин үед бараг хэрэглэхээ больсон эмүүдийг хүүхдэд өгч болохгүй. Эдгээр эм нь элгэнд маш муугаар нөлөөлдөг.
- Эмийн шошгон дээрх хугацаа дууссан бол шууд хая. Дараа нь хэрэгтэй болно гэж хадгалах хэрэггүй.

- Зарим хүн эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй хэрэглэдэг. Энэ нь тухайн өвчинд ямар ч нөлөөгүй байх магадлалтай.
- Өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц ууж байсан эмээ хэрэглэхээ больж дутуу орхих нь уг өвчин хүндрэх, архагших, эмэнд дасал болох зэрэг муу үр дүнтэй байдаг.


Та дур мэдэн эм сонгож хэрэглэдэг бол...  
Үзсэн: 3130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй