Шууд Chart

Манай улсад орон гэргүй, тэнэмэл амьдралтай 1375 иргэн байна

2018-08-01 14:00:56

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажил эрхэлдэггүй, амьжиргааны эх үүсвэргүй, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаарх нийгмийн халамжийн бодлого, эрх зүйн зохицуулалтын талаар судалж, боловсронгуй болгох чиглэлээр ажиллахыг Хууль зүй дотоод хэрэг, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон гэргүй, тэнэмэл амьдралтай 1375 иргэн байна. Эдгээрийн талаас илүү хувь нь хөдөлмөр эрхлэх 18-45 насны хүмүүс гэсэн судалгаа гарчээ.


Манай улсад орон гэргүй, тэнэмэл амьдралтай 1375 иргэн байна  
Үзсэн: 2493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй