Шууд Chart

Португалийн домогт хөл бөмбөгч Эйсебио 71 насандаа хорвоог орхилоо

2014-01-06 10:45:00

Португалийн домогт хөл бөмбөгч Эйсебио 71 насандаа зүрхний шигдээс өвчнөөр нас барлаа. 1942 онд тухайн үеийн Португалийн колони байсан Мозамбикт мэндэлсэн Эйсебио да Силва Феррейра нь Португалийн шигшээ багийн 64 тоглолтод оролцож, 41 оноо авсан чадварлаг тамирчин байв. Тэрээр 1966 онд Англид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 9 гоол хийснээс 4 –ийг нь Умард Солонгосын багийн хаалганд оруулжээ. Түүний оруулсан гоолын ачаар Португалын шигшээ баг тус тэмцээнд 3-р байрт шалгарсан түүхтэй.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэгт тооцогддог Эйсебио 745 удаа мэргэжлийн тоглолтод оролцож 733 удаа гоолдсон бөгөөд 1965 онд Европын оны онцлох хөлбөмбөгчнөөр шалгарч байсан юм. Гүйцэгдэшгүй хурд, бөмбөг туух хосгүй чадвараараа цагтаа гайхагдаж явсан тэрээр өнгөрсөн жил амьсгалын замын өвчин болон зүрхээ эмчлүүлэхээр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтжээ. Эйсебио 22 жил хөлбөмбөг тоглохдоо 15 жилд нь Португалийн Бенфика клубт хүчин зүтгэсэн юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Португалийн домогт хөл бөмбөгч Эйсебио 71 насандаа хорвоог орхилоо  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй