Шууд Chart

Венесуэлийн миссийг буудан хөнөөжээ

2014-01-08 09:19:16

Өнгөрсөн Даваа гарагт Венесуэлийн мисс, киноны  жүжигчин Моника Спиэр нөхөр, охины хамт дээрмийн халдлагад өртсөн байна. Тэрээр нөхөр болон 5 настай охины хамт амралтаараа явж байхад нь унаж явсан "Toyota Corolla" автомашин нь эвдэрч зам дээр зогсох шаардлагатай болжээ.

Энэ үеэр дээрэмчид довтлон Моника Спиэр, түүний нөхөр Хенри  Томас Берри нарыг буудан хороосон байна.   Тэрээр өдгөө 29 настай байсан бөгөөд 2005 онд Венесуэлийн миссийн титмийн эзэн болж байсан нэгэн юм.

Албан ёсны тоо баримтаас үзэхэд Венесуэлийн нийслэл Каракас хот нь дээрмийн  болон бусад гэмт хэрэг ихэд гардгаараа алдартай бөгөөд өнгөрсөн жилд  24,000 гаруй ноцтой гэмт хэрэг бүртгэгдэж байжээ.

 


Венесуэлийн миссийг буудан хөнөөжээ  
Үзсэн: 3067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
67.173.172.xxx [67.173.172.xxx] 2014-01-10 13:01
hnjj
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2014-01-08 11:23
yamar aimaar yum be. mongold bgaa n yamar ih jargal ve

Бидэнтэй нэгдээрэй