Шууд Chart

ДОХ-ын 150 дахь тохиолдол илэрлээ

2014-01-08 12:35:10

ДОХ/БЗДХ-ын албанд урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн цуснаас  ХДХВ-ын эсрэг бие илэрч улмаар онош батлагджээ. Энэ нь манай улсад ХДХВ батлагдсан 150 тохиолдол юм. Энэ иргэн 35 настай, эмэгтэй хүн бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоо хоногт 1000 орчим хүн ХДХВ-ын шинжилгээ хийлгэдэгээс 60 хувь нь сайн дураараа, 40 хувь эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахаар ханддаг байна.
Манай улсын ДОХ-ын халдвар тээгчдийн 80 орчим хувь нь эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд 19 хүн энэ өвчний улмаас нас бараад байгаа юм. 
 

ДОХ-ын 150 дахь тохиолдол илэрлээ   
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй