Шууд Chart

Дэлхийд алдаршсан 10 гар утас

2014-01-08 16:59:23

Бид бүхний өдөр тутмын нэн чухал хэрэглээ болсон гар утасны түүхийг 1906 оноос эхтэй хэмээн үздэг. Чарльз Э.Алден гэх зохион бүтээгч өөрийн бүтээсэн “хантаазны халаасны телефон” гэгчийг зохион бүтээж, хэд хэдэн гэрчийг байлцуулан туршсан тухай мэдээ 1906 онд “New York World” сонины хуудаснаа нийтлэгджээ. Гэвч тухайн үед Чарльз Э.Алден өөрийн энэхүү бүтээлээ "мөнгө" болгоогүй гэдэг.
 
Үүний дараа буюу 1946 онд Белл Системс гэгч анхны хөдөлгөөнт телефон дуудлагыг хийсэн бөгөөд түүний хөдөлгөөнт утасны аппарат нь олон тооны ламп болон релейнээс бүрдсэн 36 кг жинтэй нүсэр болсон байв. 1973 онд “Моторола” компани гар утасны төслөө боловсронгуй болгосоор анхны гарт багтах утсыг бүтээжээ.
 
Тус төслийн ахлагч Мартин Митчелл хожим дурсахдаа: “Намайг гудамжинд явж байхдаа утсаараа ярьж байхыг зөрж өнгөрсөн хүн болгон амаа ангайн харж билээ. Би хэд хэдэн дуудлага хийнгээ зам хөндлөн гарч яваад Нью-Йоркийн радиогийн сурвалжлагчтай тааран ярилцсан маань амьдралдаа хийсэн хамгийн аюултай зүйл байсан” гэжээ. Энэхүү бүтээл нь 3995 ам.долларын үнэтэй боловч, нэг кг орчим жинтэй байсан тул “тоосго” хэмээх нэр авсан юм.
Гар утасны жинхэнэ автомат сүлжээг 1979 онд Японы Телеграф ба Телефон (NTT) компани Токио хотын төвийн дүүргүүдэд нэвтрүүлжээ.
 
Улмаар 1980 –аад онд Дани, Финлянд, Норвеги, Швед, Их Британи, Мексик, Канад зэрэг улсууд шил шилээ даган гар утасны сүлжээ нэвтэрч эхэлжээ. Энэ мэтээр гар утасны хөгжил өдгөөг хүртэл улам ч боловсронгуй болсоор ирлээ. Эдгээрийг үл нуршин дэлхийд хамгийн ихэд алдаршсан 10 гар утсыг та бүхэнд танилцуулъя.
1.      1983 онд бүтээгдсэн “Motorola DynaTAC 8000X” гар утсыг Motorola компанийн инженер Мартин Күүперийн бүтээжээ.
Энэхүү гар утас нь 25.4 инч жинтэй бөгөөд 4000 ам.доллараар зарагдаж байжээ. Үүнийг “Wall Street”, “Saved By the Bell” зэрэг кинонуудад хэд хэдэн удаа ашигласан ажээ.
 
2.      1989 онд бүтээгдсэн “Motorola MicroTAC  MicroTAC Motorola StarTAC” энэ утсыг халаасанд багтах хэмжээтэй үйлдвэрлэх нь инженерүүдийн хамгийн гол зорилго байжээ. MicroTAC утас  25.4 см-ийн урттай, 300 гр жинтэй.
 
3.      1999 онд бүтээгдсэн Nokia 3210 гар утас ирээдүйн гар утасны чиг хандлагыг тодорхойлсон гэхэд болно. Nokia 3310-ын өмнөх загвар юм. Энэ гар утас худалдаанд гарсан цагаасаа эхлэн 160 сая ширхэг борлуулагджээ.
 
4.       2003 онд бүтээгдсэнBlackBerry 6210” гар утас нь залуучуудын дунд ихэд эрэлт хэрэгцээтэй байжээ. Учир нь энэ утсаар  мессеж  бичихэд маш эвтэйхэн гэнэ. Энэ утасны онцлог нь хэвтээ байрлах уян юм.  Дэлгэцний хувьд  2.6 инчтэй.
 
 
5.    2002 онд бүтээгдсэн  “Sony Ericsson T86i" гар утас камер, MP3 тоглуулагчтай.
 
6.      2004 онд бүтээгдсэн “Motorola RAZR” гар утас  130 сая ширхэг борлуулагджээ. Энэ нь тухайн үеийн Motorola компанийн амжилт байв.   
 
 
7.    2005 онд бүтээгдсэн “Motorola Rokr” гар утас Rokr (ял нь рокер) Apple-ийн ITunes хөгжмийн санд нийцтэй анхны утас юм. Apple-ийн гүйцэтгэх захирал энэ утсыг сайшаан байна. Энэхүү утасны санах ойдоо 100 гаруй  дууг хадгалах боломжтой ажээ.  
 
 
8.    2007 онд бүтээгдсэн “Nokia N95” гар утас нь орчин үеийн гар утасны эхийг тавьжээ. Олон функцтэй бөгөөд  таван  мегапиксел камертай. Энэ утас тухайн үедээ гүйлгээтэй гар утасны нэг байв.
 
 
9.    2007 онд  бүтээгдсэн Apple-ийн “Iphone” гар утас 3.5 инчийн дэлгэцтэйн дээр ашиглахад нэн хялбар утас юм.
 
 
10.2008 онд бүтээгдсэн “HTC Dream” гар утас нь анхны Android T-Mobile G1 гэж нэрлэгдсэн  утас  юм. Энэ утас одоог хүртэл Iphone  брэндтэй өрсөлдсөөр байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дэлхийд алдаршсан 10 гар утас  
Үзсэн: 12207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
О.Энх--Эрдэнэ [127.0.0.xxx] 2024-04-18 20:55
Анхны утас

Бидэнтэй нэгдээрэй