Шууд Chart

Хувьчлах хөрөнгийг судлах Ажлын хэсэг байгуулав

2010-01-11 01:47:57

Сонгуулийн болон УИХ-ын тухай хуулийн төслийг МАХН-ын бүлэг 22.00 цаг хүртэл хуралдахаар төлөвлөсөн тул Бүлгийн дарга Д.Лүндээжанцан хэлэлцсэн эхний асуудал болох  Төрийн өмчийг хувьчлах тухай үндсэн чиглэлийн төслөөр сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв. Тэрбээр “Өмнөх сургамжуудад дүгнэлт хийж, ямар объектуудыг хувьчилж болох, ингэхдээ улсын эрх ашигт хэрхэн нийцүүлэх талаар санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа.   Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр манай байгалийн баялгийг ашиглаад хүмүүс мөнгө босгож байна. Яагаад монголчууд өөрсдөө хөрөнгө босгож болохгүй вэ гэдэг ерөнхий саналыг иргэд, бизнесменүүд гаргаж байгаа учраас үүнд нийцсэн өмч хувьчлалын үндсэн чиглэл гаргах ёстой гэж үзлээ. Засгийн газраас хэд хэдэн томоохон хувьцаат компани байгуулж, монголынхоо иргэдийг хөрөнгийн зах зээл дээр гаргах, Монголын хөрөнгийн биржийг олон улсын стандартын хэмжээнд ажиллуулъя гэсэн санал оруулж ирсэн” гэлээ. Хувьчлах олон компани байгаа учраас нэрийг нь  дурдах боломжгүй байгаа аж.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Хувьчлах хөрөнгийг судлах Ажлын хэсэг байгуулав  
Үзсэн: 1826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй