
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ургац хурааж буй тариаланчидтай уулзаж шийдвэрлэх асуудлуудаар Дархан, Сэлэнгэ аймагт ажиллахаар явж байна.
2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2мянган га-д тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар байна.
8, 9 дүгээр сард хур дундас ихтэй, сэрүүн байсан нь ургацын болц, жигдрэлтэд нөлөөлж, үр тарианы хураалтын ажил 9 дүгээр сарын 10-нийг хүрч эхэлсэн хэдий боловч өнөөдрийг хүртэл 1-2 хоног бүтэн ажиллаж чадахгүй, ургац хураалтын ажил удаашралтай явагдаж байна. Нийт хүн амын хүнсний асуудалд ЗГ, салбар яам онцгой анхаарч хавар тариалалтын үеэр Ерөнхий сайд салбарын сайд, мэргэжлийн холбоо, тариаланчидтай уулзаж шийдвэрлэх асуудлуудаар ЗГ-ын тогтоол гаргасан.
Ургац хураалтад нийтдээ 1264 комбайн, 554 жатка, 225 үтрэм, 140 гаруй төмс хураах комбайн,570 гаруй цэвэрлэгч, ачигч, сортлогч машин, 3200 гаруй оюутан залуучууд, цэргийн алба хаагчид гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд ургац хураалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж бүрдсэн болно.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан, Сэлэнгэ аймгийг зорилоо | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.