
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны эхний хагас жилийн байдлаар 47.2 хувьтай байна.
Тухайлбал :
- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 55 хувь
- Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8 хувь
- Нийгмийн бодлого 46.5 хувь
- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 44.1 хувь
- Засаглалын бодлого 49.7 хувьтай байна.
Удаашралтай байгаа зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэн, 2018 оны эцсийн зорилтот түвшинд хүргэхийг бүх сайд болон холбогдох агентлагийн дарга нарт өнөөдрийн /2018.10.10/ Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удааширч байгаа ажлыг улсын төсөвт тусгах, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар санхүүжүүлэх боломжийг судлах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 47 хувьтай байна | ||
Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.