Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2018-10-10 12:43:42

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

-  “Олон улсын төмөр замын тээврийн зорчигч, тээш, ачаа тээшийг хилийн боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах тухай конвенци”-ийн төслийн талаар хэлэлцээ хийхийг сайд Я.Содбаатарт зөвшөөрөв.

-  ”Үндэсний давхар даатгалын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн нэрийг “Үндэсний давхар даатгал” компани болгон өөрчлөв. Гадаадын давхар даатгалд шилжүүлж байгаа эрсдэлийн  тодорхой хувийг дотооддоо хариуцсанаар  даатгалын зах зээлийн хэмжээ 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэх юм.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй