Шууд Chart

Хуулийн төв байгууллагуудын дунд шатрын тэмцээн болно

2018-10-12 11:31:25

Монголын Нотариатчдын Танхимаас “Дэлхийн нотариатын өдөр”-ийг тохиолдуулан Хуулийн төв байгууллагуудын дунд зохион байгуулах Шатрын тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

Тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, УДШүүх, ХЗДХЯам, ШЕЗөвлөл, УЕПГазар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, МХХолбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХЭҮКомисс, Авлигатай тэмцэх газар, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэн, Гадаадын Иргэн Харьяатын газар, Архивын Ерөнхий газар, Хууль Сахиулахын Их сургууль зэрэг 18 байгууллагуудын ажилтан, албан хаагч, хуульчдын баг оролцох юм.


Хуулийн төв байгууллагуудын дунд шатрын тэмцээн болно  
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй